Орос, Польш гаралтай еврей охин
Орос, Польш гаралтай еврей гэр бүлд Дон, Либби Мартин нарын охин болж 1965 оны наймдугаар сарын 24-нд Иллинойс мужид төрсөн байна. Тэрээр 18 сартайдаа улаан бижрүү өвчний улмаас баруун чихний сонсох чадвараа бүрэн, зүүн чихнийхээ 80 хувийг алджээ. Түүнийг хүүхэд байхад эмч нарын өгсөн зөвлөгөөгөөр тусгай сургуульд оруулахын оронд жирийн сургуульд оруулсан байна.
Мэтлин Марли сургуульдаа тусгай хөтөлбөрийн тусламжтайгаар хугацаа өнгөрөхөд дасчээ. Үүний ачаар хэвийн амьдралтай болж, жүжигчин болсон байна. Улмаар 1986 онд 21 настайдаа “Бага бурхны хүүхдүүд” кинонд тоглосноор Оскарын шилдэг жүжигчин, “Алтан бөмбөрцөг” наадмын драмын шилдэг жүжигчин шагналыг авч байсан аж.
Мэтлин Марли заримдаа “Би миний аав ээж надад заасныг хүмүүст ойлгуулахын тулд бүгдийг хийдэг. Дүлий хүмүүсийг зөвхөн сонсох хүндэтгэх биш. Үгийг нь сонсох ёстой” гэж хэлдэг байна. Гэхдээ сонсох чадвараа алдсан нь түүний жүжигчин болох хүслийг хязгаарлаж чадаагүй учраас долоон настайдаа театрын нэгэн уран бүтээл “Озийн ид шидтэн”-д Доротигийн дүрд тогложээ. Тэрээр нэг удаа өгсөн ярилцлагадаа “Би хувийн болон жүжигчний амьдралдаа үргэлж өөрийгөө хязгаарлахыг эсэргүүцэж ирсэн” гэж ярьж байсан аж.
Залуудаа олон улсын сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн болон урлагийн төвд ажиллажээ. Тэнд жүжигчин, найруулагч, продюссер Генри Винклер жүжиглэх авьяасыг нь илрүүлж “Бага бурхны хүүхдүүд” киноны шалгаруулалтад оролцохыг урьсан байна. Тэрээр хувийнхаа туршлагыг ашиглан дүлий хүмүүсийг эмчилдэг эмч залууд дурласан тухай өгүүлдэг Сара Норман гэдэг дүлий залуу бүсгүйн дүрийг Марк Медоффийн бичсэн энэ кинонд бүтээжээ.
Түүнтэй хамтран энэ кинонд тоглосон Уильям Харт Мэтлинд Оскарын шагналыг гардуулах ёстой байсан аж. Шагналыг гардуулах үеэр киноны зураг авалтын үед хайрын романс эхлүүлсэн залуу түүнийг үнсч, гарыг нь атгажээ. Кино наадамд оролцогчид алга таших үеэр Мэтлин дохионы хэлээр хэлэх үгээ бэлдэж ирээгүй. Гэхдээ академийн гишүүд, гэр бүл, кино багийнхан ялангуяа, Хартад түүний үзүүлсэн дэмжлэг хайранд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч тэдний хайрын романс хоёр жил үргэлжлээд дуусчээ. Мэтлин дурсамжийн номондоо түүнийг сэтгэл санааны болон биеийн дарамт үзүүлж байсан гэж буруутгасан байдаг байна. Ялангуяа, түүнийг хүчирхийлэхийг оролдсон талаар бичжээ.
Мансууруулах бодист автсан амьдрал
Мэтлин 19 настайдаа Нью-Йорк хотод амьдрахаар очсоноос хойш мансууруулах бодис хэсэг хугацаанд хэрэглэж, хорт согтууруулах ундаанд автсан байна. Бүсгүйн тэмдэглэлд Бетти Форд эмнэлэгт энэ муу зуршлаасаа ангижрахын тулд хэсэг хугацааг өнгөрүүлсэн болон түүний төвөгтэй хүүхэд нас, асрагч, багш нарынхаа нэг нь түүнийг хүслээ хангахад ашигласан талаар бичсэн байна.
Харин түүнд Оскар авчирсан киноны дараа Мэтлин дэлгэцийн кинонд дахиж тоглосонгүй. Харин 1987 онд Эд Харристай “Western Walker “ кинонд тогложээ. Дараа нь жүжигчдийн бүлэгт орсноор телевизийн олон ангит цувралд тоглохоос өөр арга үлдсэнгүй. Ингэснээр 1992,1993 онд “Чимээгүй гүүр”, “Зөв эргэлзээ” кинонд бүтээсэн дүрээр “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал авсан байна. Мөн 1993 онд Зөв эргэлзээ киноны зураг авалтын үеэр танилцсан цагдаа Кевин Грандакскитай гэрлэжээ. Тэд Сара Росе, Брэндон, Талер, Изабель Жэн гэсэн дөрвөн хүүхдийн аав ээж болсон байна.
Мэтлин Марли жүжигчнээс гадна зохиолч бөгөөд хүүхэд насныхаа дурсамжид тулгуурласан номноос гадна хүүхдүүдэд зориулсан цуврал ном бичжээ. Мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөө болон ДОХ өвчний эсрэг тэмцдэг аж. Түүний сүүлд хийсэн ажлын нэг нь “Ид шид” хэмээх фантастик цуврал дээр ажилласан явдал юм. Романтик, драмын “Чимээгүй цаг” киноны гол дүрд, “Чимээгүй дуу хоолой” кинонд тоглож байгаагаа мэдэгджээ.
Тэрээр 53 настайдаа янз бүрийн чадвартай хүмүүсийг нийгэмд ихээр оролцуулахыг шаардахын тулд нийтийн цахим сүлжээг ашиглажээ. Ялангуяа, хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулсан аж. Мөн 2016 онд инстаграмм болон твиттер хаягаа тэр үед реалити шоуны хөтлөгч байсан ерөнхийлөгч Доналд Трамп түүний талаар хийсэн мэдэгдэлдээ Мэтлинийг цаг үеэсээ хоцрогдсон гэсний хариуг өгөхдөө ашигласан байна. Тэрээр “Сонинд саяхан гарсан мэдээнд Доналд Трамп цаг үеэсээ хоцрогдсон гэсэн байсан” гэжээ.
Энэ нь хэвийн бус ойлголт. Хэзээ ч ашиглах ёсгүй. Би сонсголын бэрхшээлтэй. Мөн олон дүлий эсвэл сонсголын ноцтой бэрхшээлтэй учраас өдөр бүр гадуурхагддаг хүмүүс бий. Үүнийг зөвшөөрч болохгүй” гэж онцолжээ. Гэхдээ Мэтлин нь жүжигчин Женнифер Билзийн дотны найз аж. Мөн 2009 онд Холливудын алдартнуудын гудамжинд түүний нэртэй таван хошуутай болжээ. Инстаграммдаа 200 мянга орчим дагагчтай тэрээр мэргэжил нэгт найзууд, гэр бүлийнхэн, найзуудтайгаа авахуулсан зурагаа тавьдаг байна.
Х.Оюунболд