СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин 80 гартлаа Ерөнхийлөгч байх эсэхийг бүх нийтийн санал хураалтаар шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Орос орныг удирдаж, 2024 онд халаагаа өгөх билээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард улс орон даяар хийсэн мэдэгдэлдээ 1993 оноос хойш анх удаа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалаас Парламентын засаглалд шилжих, нийгмийн халамжийг сайжруулах саналуудыг дэвшүүлсэн.

Тэрээр өчигдөр төрийн Думд хийсэн мэдэгдэлдээ Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтдөө бүгдийг тэглэх санал оруулжээ. Өөрөөр хэлбэл урьд өмнө гүйцэтгэсэн Ерөнхийлөгчийн албан үүрэг хүчингүй болох бөгөөд Думын гишүүд саналыг дэмжсэн байна. Одоо Үндсэн хуулийн шүүхэд саналаа зөвшөөрүүлэх үлдсэн. Дахин хоёр удаа зургаан жилийн хугацаатай 82 нас хүртлээ төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн үг юм.

Владимир Путины тэглэх саналаар аливаа иргэн, хэн ч бай, тэр бүү хэл өнөөгийн төрийн тэргүүнд тавьсан хоригийг бүрэн цуцалж, ирээдүйд дахин сонгуульд оролцох эрхтэй болсноор илүү нээлттэй, өрсөлдөөнтэй сонгууль болно гэж мэдэгджээ.

Гэхдээ ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Орос орны ард түмний дунд бүх нийтийн санал хураалт явуулах юм. Энэ санал хураалтаар Оросын ард түмэн ирээдүйгээ тодорхойлох чухал алхмыг хийж Путины санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсан нь харагдана гэж шинжээчид найдаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.