СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өнөөдрөөс худалдаалах нөөцийн махнаас нэг иргэнд 3кг-аас илүүг борлуулахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээг хянзгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

-НЗД-ын захирамж гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4 825 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож байна. Үүнд 55 их дэлгүүр, барааны дэлгүүр 455, хувцас засвар 309, гутал засвар, хими цэвэрлэгээ, нүдний шил, алт үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, автомашин худалдаа, барилгын зах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Коронавирусийн халдвар илэрсэн учраас тархалтыг сааруулах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ ажлыг хийж байгааг манай аж ахуйн нэгжүүд ойлгоорой. Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын талбайгаа ариутгах ёстой. Айл иргэд гэртээ белизна болон жавелини гэдэг ариутгалын бодисыг ашиглаарай. Мөн олон нийтийн газраар явахгүй байх, гараа тогтмол угаах, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд өглөө бүр ажилтнуудынхаа амны хаалтыг зүүлгэж, угаалгаж, халууныг хэмжиж ажилд нь оруулах ёстой. Мөн байгууллага бүр сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ажилтнаа тусгаарлах өрөөтэй болсон байх зөвлөмжийг өгч байна. Энэ зөвлөмж зөвлөгөөг хэвшүүлж ажиллахыг анхааруулж байна.

Өнөөдрөөс эхлэн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 4825 аж ахуйн нэгжийг өнөөдрөөс лацдах ажлыг эхлүүлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

-Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй 37  байгууллагаар дамжуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлэн хийлгэнэ. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бүх ажилтнуудаа амны хаалтаар хангах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийлгэхийг даалгасан. Хаагдсан, лацдуулсан аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлгэж болно. Ариутгал хийх үнэ нь 1 мкв тутамд 600 төгрөг байгаа.

Мөн нөөцийн махыг хөрөөдөх, савлах, уутлах ажил эрчимтэй явагдаж байна. Мөн хил хаасантай холбоотойгоор мах уутлах гялгар уут дутагдсан зүйл байгаа. .

Нийслэлийн цагдаагийн газар:

-Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгүүлчидтэй хамтран аж ахуйн нэгж байгууллагууд захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг газар дээрээс сурвалжилахад нэлээдгүй зөрчил илэрч байсан. Хэрвээ Нийслэлийн засаг даргын захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна. Хөл хорионы дэглэм журам зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэнд торгуулийн арга хэмжээ авахыг анхааруулж байна. Иргэдийг айлгах, дарамтлах үүднээс ингээгүй юм шүү. Манай иргэд эрх бүхий байгууллагын шаардлагыг хүндэтгэж, хүлээцтэй хандаж байгаад баярлалаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар:

-Нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоогоогүй. Гэхдээ нэг автобусанд иргэд олноор суухгүй байх нөхцөл боломжийг бий болгох чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.