СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Энх-Амгалан: 800 сая ам.доллараар “Тэнгэрийн тойрог”, 60,7 сая еврогоор “Дүүжин зам” барина

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнөөдөр өглөө 09:00 цагт Засгийн газар хуралдаж эхэлсэн. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд хоёр шийдвэр гаргажээ.

1-рт, Үндэсний хөгжлийн газарт “Тэнгэрийн тойрог” зам барих төсөл хэрэгжүүлнэ.

Сансарын аюулгүйн тойрог- Зүүн 4 зам- Нарантуул- Дүнжингарав- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - ХУД - Нарны гүүр – Баруун 4 зам -Гэсэр сүм -100 айл гэсэн тойрог байх юм.

Уг замыг барихад Засгийн газар болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Зөвхөн концессоор хийнэ. Зураг төсөл боловсруулах, барих,  ашиглах, шилжүүлэх гэсэн 25 жилийн хугацаатай төсөл.

2-рт, 60,7 сая еврогоор “Дүүжин тээвэр” барих төсөл боловсруулна

Баянхошууны уулзвар- Ханын материал – 3.4-р хорооллын эцэс хүртэл нийт 4,9 км замын хүрээнд хийнэ.

Агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулна. 22-110 метр өндөр цамхагт тээвэрлэнэ. Нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ. 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Франц улсын Загсийн газар, Сангийн яамтай байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хийгдэнэ.

Өнөө гөлөө Аэрофлотын онгоц 06,40 цагт буусан. Ингэснээр Монголд ирэх нислэг дууссан. Өнөөдрөөс Москва, Туркээр дамжиж ирэх зорчигчдыг МИАТ-ийн онгоцоор татаж авна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.