СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн Эрүүл мэндийн сайд 84 настай ээждээ санаа зовж байна гэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британи улсад коронавирусийн халдварын 382 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа. Зургаа дахь иргэн Ковид-19 коронавирусийн халдвараар нас барсны дараахан тус улсын Эрүүл мэндийн сайд , Консерватив намын гишүүн Надин Доррис халдвар авсан болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн сайдын шинжилгээний хариу эерэг гарсан даруйд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан байна. 62 настай сайд халдвар авсны дараа түүнтэй холбогдсон хавьтагчдыг Английн олон нийтийн эрүүл мэндийн газраас шалгаж байгаа юм. Ажлын гараагаа эмнэлгийн сувилагчаар эхэлж байсан тэрээр анагаах ухааны талаар багагүй мэдлэгтэй тул муу зүйлийг даваад гарна гэдэгтээ итгэлтэй байгаа ч ойрын холбоотой байсан .  

Халдварын анхны шинж тэмдэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Даунинг Стрийтэд Ерөнхий сайд Борис Жонсоны зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байхад илэрчээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагаас хойш өөрийгөө тусгаарласан байна. Сайд нь халдвар авсны дараа яамны албан тушаалтнууд цөм шинжилгээнд хамрагдаад байгаа ажээ.  

Энэ хооронд тус улсад эрт илрүүлэг оношлогоог бүрэн хүчин чадлаар явуулахгүй байгаа гэх шүүмжлэл гарчээ. Хоногт 10,000 хүнийг шинжилгээнд хамруулах ёстой ч ердөө 1,500 хүнийг хамруулж байна. Хэрэв эрт илрүүлэг оношлогоог эрчимтэй явуулбал халдварын тохиолдол нэмэгдэх нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд сэрэмжилж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.