Манай улсад коронавирус бүртгэгдсэн тул УОК-оос энэ сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл улс орон даяар орох, гарах хөдөлгөөнийг хаасан билээ.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо дээр нөхцөл байдал тайван байгаа ч Тээврийн цагдаагийн алба хаагч нар ажлаа гүйцэтгэж юм.
Хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ажиллаж байгаа бүх алба хаагчиддаа талархаж тавьсан шаардлагыг нь биелүүлж иргэний үүргээ гүйцэтгээрэй.