Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилэн сэргийлэх зорилгоор ГЕГ-аас амны хаалт болон бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж эхэлжээ. Ингэснээр коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх холбоотойгоор тусламжаар ирж байгаа эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж эхэлсэн байна.