СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-10

Үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг худалдаа эрхлэгчдэд анхааруулав. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар ШӨХТГ-ын 1800-1284 утсанд 11 гомдол мэдээлэл ирээд байна.

. Энэ дагуу ШӨХТГ-аас нийт 8 худалдааны төвд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Хүнсний зах, худалдааны төв хэвийн ажиллах тул иргэд хүнсээ хэт ихээр авч нөөцлөх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, зохиомол хомсдол үүсгэх боломжтой.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээн дээр далимдуулан ашиг орлого олох гэсэн үйлдэл гарч байна. Ямар нэгэн байдлаар үнээ өсгөсөн байвал Зөрчлийн тухай хуулиар 5-20 сая төгрөгөөр торгохоос гадна нь энэ удаад шууд тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг онцгойлон анхааруулж байна.

.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүлийн 34.2.9.-т "Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх", Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 -т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" , 7.1.2 -т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" -ыг хориглосон байдаг. Иймээс аж ахуйн нэгж байгууллагуудад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоолгүйгээр үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.