СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чилийн цагдаа нар $14 сая дээрэмдсэн этгээдүүдийг эрэн суралжилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Чилийн цагдаа нар Сантьяагогийн нисэх буудалд Бринкс хамгаалалтын машинаас 14 сая ам.доллар, нэг сая евро дээрэмдсэн зэвсэглэсэн бүлэг этгээдийг эрэн сурвалжилж байна.

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг дээрмийг зууны гэмт хэргээр нэрлэжээ. Их хэмжээний мөнгөн дэвсгэрт Чилийн хилээр нэвтрээд удалгүй буюу хэдхэн цагийн дотор хулгайлагджээ.

Сантьяаго хот дахь Артуро Мерино Бенитез нисэх буудалд хамгаалалтын албаны машиныг дээрэмдэх үед хоёр хамгаалагч шархадсан байна. Мөрдөн байцаагч Хорхе Санчезын хэлснээр бүлэг гэмт этгээд их хэмжээний мөнгө тээвэрлэж байгаа мэдээллийг хэдий нь авч, дээрмээ төлөвлөжээ. Уг бүс нутагт өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш нийгмийн тэгш бус тэнцвэргүй байдал, амьдралын өндөр өртгийг эсэргүүцэн жагсаал цуглаан газар аваад байгаа юм.

2014 онд буюу зургаан жилийн өмнө хамгаалалтын албаны машинаас 10 сая ам.доллар дээрэмдсэн хэрэг Чили улсад гарч байжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.