СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүн таслах ажиллагааг долоо хоногийн турш явуулахгүй байхыг үүрэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүх хуралыг товлон зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэргийг Тамгын газруудад даалгасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.