УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг УБТЗ ХНН мэдэгдлээ.
Дээрх хугацаанд зорчигчийн галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл хураамжгүй буцаалт хийнэ. /жич: бүх касс дээр очиж буцаалт хийх боломжтой/
Өнөөдрийн орон нутгийн чиглэлд аялах бүх галт тэрэг цуцлагдсан тул тасалбараа яаралтгүй буцаах боломжтой. Харин гуравдугаа сарын 10-нд аялах Улаанбаатар-Эрхүү чиглэлийн № 305-р галт тэргээр зөвхөн гадаадын иргэнийг тээвэрлэнэ. Мөн ачаа тээврийн галт тэрэг зогссон бөгөөд өнөөдөр өдөр Сүхбаатар аймгаас ирэх галт тэрэг Улаанбаатар хотод ирэх ажээ.