СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуу зорчигчдоос болж хоёр удаа онгоцоо буцаажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн Манчестер хотоос Испанийн Аликанте хотын чиглэлд нислэг үйлдэж байсан EasyJet нислэгийн компанийн онгоц согтууруулах ундаа их хэмжээтэй хэрэглэсэн бүдүүлэг зорчигчдоос болж хоёр удаа буцжээ. Пүрэв гарагт гарсан хэрэгт хоёр тусдаа бүлэг зорчигчид холбогдсон байна.

Зорчигчид онгоцон дотор өөрсдийн авч орсон согтууруулах ундааг уужээ. Цагдаа нар онгоцыг Аликанте хүрэх нислэгээ үргэлжлүүлэхээс өмнө согтуу зорчигчдыг буулгахыг албадан шаардсан байна.

Нислэгийн компани нислэгийн үеэр зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс удаа дараа буцах шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн байна. Зорчигчдын аюулгүй, тав тухтай байдал бол манай багийн нэн тэргүүний чухал зорилт гэжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зорчигчдын бүдүүлэг үйлдлээс болж удаа дараа нислэг хойшилдог, чиглэлээ өөрчилдөг, буцдаг байдлыг арилгахын тулд Их Британийн Засгийн газар нислэгээс өмнө нэг цагийн хугацаанд зорчигчдод согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.