СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-10

LIVE: Ч.Улаан: Улаанбаатарт өдөр бүр 100-120 тонн мах нийлүүлэх учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

Иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцлөх шаарлага огт байхгүй. Махыг экспортод гаргахгүй байгаа учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө борлуулалтын цэгүүдэд жигд тасралтгүй хүргэх нь чухал байна. Үнийн хөөрөгдөл гаргахгүй байх гол үндэс хангалтаа жигд тасралтгүй хийхэд байдаг.

Гурилын үйлдвэрүүд улсын хэрэгцээний 80 хувийг хангах хэмжээний буудайг худалдан авсан байсан. Үүн дээр нэмээд дутагдалтай нөөцийг импортлох аж ахуйн нэгжүүдийг оны өмнө тодруулсан учраас буудайнууд эхнээс импортоор орж ирж байгаа. Тухайн уудай үйлдвэрлэгчид улаан буудайн нөөц байгаа гэж хэлээд байгаа. Гэвч тэр буудай нь гурил хийх чанарын шаардлагыг хангахгүй байгаа. Тиймээс энэ гуравдугаар сард багтаан 40 мянган тонн улаан буудайг эхний ээлжид оруулж ирнэ.

Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор бүх хүнсний захууд дээр худалдан авалт ихээр хийгдэж байна. Ингэснээр хомсдол үүссэн мэт санагдаж магадгүй. Монголд мах, гурил, будааны нөөц хангалттай байгаа учраас иргэдийг хүнсээ нөөцлөхгүй байхыг уриалж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрэлт гэнэт өссөнтэй холбоотойгоор үнийг үндэслэлгүйгээр хөөрөгдсөн аж ахуйн нэгжид ШӨХТГ-аас хариуцлага тооцуулна.

Цагаан будаа, гурвалжин будаа зэрэг олон төрлийн будааны 2-4 сарын нөөц байгаа. Ургамлын тосны 2.5 сарын нөөц байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.