СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хүнс, барааны захуудыг хэрхэн ажиллуулах талаар шийдвэр ирээгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Коронавирус гарсантай холбогдуулан зах хүнсний захуудад хүмүүсийн хөл хөдөлгөөн их байгаа юм. Нийслэлийн онцгой комиссоос өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон зах, худалдааны төвүүдийг хаахгүйгээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн. 

Үүнтэй холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөн “Бөмбөгөр” худалдааны төвд их байна. .

Иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээний хүнсээ цуглуулж байна гэж байгаа ч бөөгнөрөл үүсгэж байгаа юм. 

“Бөмбөгөр” худалдааны төвийн хувцас барааны тасгийн худалдагч нар түрээсээ бууруулсан зүйл байхгүй өнгөрсөн хоёрдугаар сард түрээсээ бүрэн авсан. Одоогоор хэвийн хуваарийн дагуу ажиллаж байна хэмээв. “Бөмбөгөр” худалдааны төвийн хувьд ирэх 3-4 дүгээр сард түрээсээ 20 хувиар бууруулна гэсэн.

“Бөмбөгөр” худалдааны төвийн удирдлагууд “Төр засгийн шийдвэр бид нарт ирээгүй. Тийм учраас бид нар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. ” хэмээв. Мөн “Бөмбөгөр” худалдааны төв түрээсээ 30-40 хувь бууруулахаар болсон.

Иймээс нийт иргэдэд анхааруулж хэлэхэд хүнсний захуудын хүнс, ахуйн тасгууд хэвийн ажиллах тул хүнсээ цуглуулах нэрийдлээр нэг дор олон хүн цугласан газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.