СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-10

LIVE: Б.Энх-Амгалан: Москва-УБ чиглэлийн нислэгийг зогсоох эсэх шийдвэр өнөөдөр гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, хуралдуулж байна. Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас зорчих хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах асуудлаар тайлбар авлаа

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

-Өнөөдөр өглөө буюу 10-наас 16-ны өдөр дуустал авто тээвэр, нийтийн тээвэр, хот, хоорондын үйлчилгээний автобус, хувийн автомашины хөдөлгөөн, галт тэрэг, онгоцны гарах хөдөлгөөнийг түр зогсоосон. 

Энэ хугацаанд хавьталттай байгаа хүмүүсийг олж, тусгаарлаж, шинжилгээ авна. 

Нөхцөл байдал цаашид хүндэрвэл Европоос ирж буй чиглэлийн нислэгийг зогсоох арга хэмжээ авна. Москва-УБ, Эрхүү-УБ чиглэлийн вагоны урсгалыг тодорхой хуваарьт оруулж хязгаарлах байх гэж бодож байна. 

2020-03-02-ны өдрийн байдлаар Франц улсад 140 гаруй хүн халдвар авсан, халдварын тархалт харьцангуй гайгүй байна гэсэн мэдээлэлтэй байсан. Харин тэр өдрүүдэд халдвар эрчимтэй тархаж, голомтолж байсан орнууд буюу БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран улсаар зорчсон буюу тухайн улсаас ирж буй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй шийдвэр гарсан байсан. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдлөө. 

Эрхүү-УБ, Улаан-Үүд-УБ чиглэлийн нислэгийг хязгаарласан. Москва-УБ чиглэлийн нислэгийг өнөөдөр зогсоох эсэх шийдвэр гарна. 

Наашаа ирэх гэж буй Монголын иргэдээ яаж авах вэ гэх асуудлыг өнөөдөр үдээс хойш хуралдах УОК-ийн хуралдаанаар шийдвэрлэнэ. 

-Өнөөдөр өглөө 07:00 цагт хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан. Гэтэл өглөө эрт гарсан юм уу шөнөдөө нааш гарсан иргэдийг хот руу оруулах уу?

-Ирж буй 525 зорчигч, 22 тээврийн хэрэгсэл байна. УБ-аас гарч байгаа 21 тээврийн хэрэгсэл, 520 зорчигч байна. Тэд очих газартаа очно. Түүнээс хойш буюу 07:00 цагаас хойшх хөдөлгөөнийг зогсоосон. Сум, аймаг, хот хоорондын хөдөлгөөн одоохондоо явахгүй. Доторх хөдөлгөөнийг бол хорихгүй. 

УОК-ийн шийдвэрээс өмнө хөдөлгөөнд орсон хүмүүсээ татаж авна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.