СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Франц иргэнтэй хамт Казакстаны нэг, бусад нь Монгол улсын иргэд тусгаарлагдаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Корона вирусийн халдвар илэрсэн Франц цлсын иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан талаар Дорноговь аймгийн Онцгой комиссоос мэдээлснийг бүхэнд хүргэж байна. 

“Улаанбаатар хотоос ирсэн Улаанбадрах сумаас 70 км-т орших “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөгч-Овоо” ажилчдын байранд ирсэн Франц улсын 57 настай эрэгтэй халуурсан” гэх 3-р сарын 08-ны өдрийн дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт коронавирус илэрч, аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус иргэн 2020 оны 03-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, 3-р сарын 07-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарласан.

Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусын халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.

Мөн аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Харин ард иргэд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, гарын болон ахйун ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, амны хаалтыг хэрэглэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэний үүргээ биелүүлэхийг нийт ард иргэдэд анхаарууллаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, онцгой байдлын дэглэмийг зөрчсөн ажилтан албан хаагч, иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо.

"Бадрах Энержи" ХХК-ийн кемп

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.