СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ахмадуудын тэтгэврийн зээл тэглэгдэж, нэмэгдлээ авч эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнөөдрөөс тэтгэврийн нэмэгдэл орж, ахмад настанууд тэтгэврийн зээлийг тэглэж байгаа билээ. Энэ талаар манай сурвалжлах баг 10 дугаар хороололд байрлах Төрийн банкнаас сэтгүүлч С.Шүрэнчимэг, зураглаач Отгонсүлд нар шууд дамжуулж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлж буйгаар тэтгэврийн зээлтэй байсан иргэд даваа гарагаас тэтгэврээ бүтэн авах боломжтой юм. Үүнээс гадна, нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврээс зээлийнх нь дүнг суутгасан байсныг нь хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь нөхөн олгох юм.

Төрийн банкны тус салбар нь гурван хорооны ахмадад тэтгэвэр, халамжийн мөнгө олгодог бөгөөд одоогийн байдлаар 763 гаруй хүн дугаарлаж, 200 гаруй хүн үйлчлүүлээд байгаа юм. 

Ахмад настан: 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Миний тэтгэвэр дээр 40 мянган төгрөг нэмэгдсэн байна.

Төмөр замд ажиллаж байсан ахмад настан: Би 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг. . Зарим ахмадууд зээл өгөхгүй байгаад бухимдалтай байна. 

Ахмад настан: Би хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан. .

. Мөн санхүүжилт нь дуусчихна, авч амжихгүй байх гэсэн эрсдэл байхгүй бөгөөд сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагт тэтгэвэр авагчийн харилцах дансанд нь тэтгэвэр нь шууд шилжин ордог аж. Иймээс аль болох картаар үйлчлүүлэх, амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.