Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Өнөөдрийг хүртэл коронавирусийн халдвар эх оронд минь бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөж коронавирусийн халдвар бүртгэгдлээ.
Тухайн иргэн 03-р сарын 02-нд Аерофлотын онгоцоор ирсэн. Баянгол зочид буудалд 3-4 хоноод Дорноговийн Улаанбадрах сум руу явсан байдаг. Улаанбаатарт 40 хүн, Дорноговьд 80 хүнтэй уулзсан. 03-р сарын 07-08-ны өдрүүдэд дээрх хүмүүст өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгчээ.
Гэвч франц иргэн зөвлөмжийг үл тоож Виранда, Ариг хоолны газруудаар орж, KFC-ээс хоёр удаа захиалгаар хоол идэж, таксигаар явсан.
Хятад, Япон, Иран, Солонгос, Италиас ирсэн иргэдийг ямар нэгэн шинж тэмдэг харгалзахгүйгээр шууд тусгаарлах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргажээ. Гэхдээ гадаадаас ирж буй өөрийн болон бус орны иргэдийг өөрийгөө хянах, тусгаарлах зөвлөмжийг өгч байгаа юм.
Францийн элчин сайдын яамнаас ЭМЯ, ГХЯ-нд хандаж бичиг ирүүлжээ. Уг бичигт “онош батлагдаагүй байхад улсын болон компанийн нэр хүндэд халдлаа” гэх агуулгатай байсан.
Гэвч бид шинжилгээ авсан, онош батлагдсан. Шинж тэмдэгийн эмчилгээнүүдийг дэлхий дахинд хийгээд үр дүнд хүрч байгаа. Манайх ч мөн дээрх эмчилгээг хийж эхэлсэн.