Монгол улсад корона вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан, бид өрхийн эмнэлгүүдийн талаар тодруулга мэдээлэл авлаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эмнэлгүүд даваагаас баасан гарагийн өглөөний 8:30 цагаас оройны 19:00 цаг хүртэл ажиллана. Хагас сайнд хүүхдийн эмч нар ээлжээр, бүтэн сайнд өрхийн эмнэлгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Улсын онцгой комиссоос харьяаны сургууль, цэцэрлэгийн судалгааг авч байна. Сэжигтэй, өвдсөн тохиолдол нэмэгдвэл түр эмнэлэг ажиллуулахаар судалж байгаа бололтой.
Өрхийн эмнэлгүүд төлөвлөгөөт вакцин хийхийг түр зогсоосон. Шаардлагатай хүмүүс л үйлчлүүлэхээс бусдаар олон нийтийн газар, тэр дундаа эмнэлэгт бүү ирээрэй гэж зөвлөж байна.