СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-10

Bluesky цамхаг орчмын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Ариг ресторанаас тайлбар гаргажээ. 

"Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр 2 гадаад иргэний хамт үйлчлүүлсэн. Эрсдэлээс сэргийлэх үүднээс Bluesky цамхагийн хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн.

Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтэл, ариутгал байнга хийгдэж байсан.
Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэж уг тайлбарт дурджээ.

Дашрамд дурдахад Франц улсын иргэн гуравдугаар сарын 03-наас 6-ны өдрүүдэд компанийхаа төв оффист сууж ажилласан гэх мэдээлэл байна. Иймд Арева компанийн Улаанбаатар дахь оффис байрладаг ICC цамхаг барилгыг битүүмжлээд байна. Мөн тэр хавиар зорчих хөдөлгөөнийг түр хаагаад байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.