СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ж.Амгалан: Хорио цээрийн хатуу дэглэмийг зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын өнөөдрийн мэдээллээр ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар нэр бүхий иргэдтэй холбоотой мэдээллийг хүргэж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн.

Тухайлбал, "Хэлж, анхааруулсаар байтал иргэн Дэжидмаа гэгч мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй орон нутгаас гарсан асуудалд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдсэн бол, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ""Өөрийгөө тусгаарлаарай" гэж хэлсээр байтал үл ойшоон, олон газраар явсан хүн байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна" хэмээн мэдээлсэн. 

Эх сурвалжийн авсан мэдээллээр нэр бүхий хоёр иргэнд анхааруулж, нийслэл рүү нэвтрэхгүй байх сануулгыг өгсөөр байтал хууль, хүчний байгууллагынхны шаардлагыг биелүүлэлгүй, хот руу орж иржээ. 

Иймд, иргэдэд хандан "Онцын шаардлагагүй бол хөдөлгөөн хийхгүй байх. Гэртээ байх, гэрээсээ ажиллах, гараа тогтмол угааж, амны хаалт зүүх"-ийг мэргэжлийн байгууллага сануулсныг livetv.mn дахин сануулж, мэдээлж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.