СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали улс 60 сая иргэнээ хамгаалахын тулд орон даяар хөл хорио тогтоов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улсын Засгийн газрын даваа гарагт гаргасан шийдвэрээр улс орон даяар хөл хорио тогтоож 60 сая иргэн энэ сарыг дуустал гэрээсээ гарахгүй байх шийдвэрийг биелүүлэх шаардлагатай болжээ. .

Ерөнхий сайд телевизээр дамжуулан улс орон даяар хийсэн мэдэгдэлдээ “одоо л хөл хөдөлгөөнөө хорихгүй бол бидэнд цаг хугацаа үлдсэнгүй” гэжээ. Мөн “Итали улсын нутаг дэвсгэр бүхэлдээ хамгаалагдсан тусгай бүс болсон ба эх орныхоо сайн сайхны төлөө иргэн бүр дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж Засгийн газраас авч хэрэгжүүлж буй захирамж, шийдвэрийг биеүүлэх ёстой” хэмээн уриалсан байна.

Тус улсад Ковид-19 коронавирусийн халдвараар нас барагсад 463 болон н.

Халдварын тархалтыг намжаахын тулд Итали улс:

- Олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцлах

- Ард иргэд олон нийтийн газарт очилгүй гэртээ байх

- Шөнийн цагаар гэрээсээ гарахгүй, цэнгээний болон зоогийн газруудын үйл ажиллагааг зогсоох

- Сургууль, их сургууль, цэцэрлэгүүд зэрэг боловсролын байгууллагууд 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үүд хаалгаа барих

- Улс орон даяар хөлбөмбөг зэрэг спортын бүх тэмцээн уралдааныг хориглох

- Зайлшгүй ажил, гэр бүлийн шалтгаантай хүмүүсээс бусад иргэдийн зорчих хөдөлгөөнийг хорих

- Нислэгээр ирж буй зорчигчид өөрийнхөө талаар үнэн бодит мэдээллийг өгөх

- Галт тэрэгний буудлуудад зорчигчид биеийн халуунаа хэмжүүлэх

- Аяллын усан онгоцуудыг боомтод зогсохыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Италийн эрх баригчид коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг бүх хорих газар, засан хүмүүжүүлэх төвүүдэд эргэлт ирэхийг хориглосны дараа хэд хэдэн хорих газарт эмх замбараагүй байдал үүсч, дотогш нэвтрэхийг хүссэн хүмүүс бослого гаргасан байна. .

Израйль: Энэ дашрамд мэдээлэхэд Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху улс оронд нь ирж буй бүх зорчигч, иргэн 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах шийдвэрийг гаргаж танилцуулсан байна. Тус улсад халдварын 42 тохиолдол илэрсэн ба нас барсан иргэн бүртгэгдээгүй.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.