Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөө өглөө/2020.03.10/-ний 06:00 цагаас 03-р сарын 16 хүртэл зогсоосонтой холбоотойгоор тээврийн товчоод дээр тодорхой хэмжээний бөөгнөрөл үүсчээ. Учир нь Улаанбаатар хот руу өчигдөр/2020.03.09/ орж ирээд өнөөдөр буцаж гарах гэсэн иргэд гарч чадахгүйд хүрсэн байна. Манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.
-Өглөөний 10 цагийн байдлаар Нийслэлээс орон нутаг руу гарах чиглэлд зөвхөн 22-ын товчоон дээр л гэхэд 100 гаруй тээврийн хэрэгсэл бүхий иргэд бөөргөрчээ. Тэдгээр иргэд нэг, хоёр хоногийн өмнө Улаанбаатар хот руу “буяны ажлаар орж ирсэн”, “хүнсээ цуглуулахаар орж ирээд гарах гэсэн” гэх мэт шалтгаануудыг хэлж байлаа.
Тэд өглөөний 06:00 цагаас өмнө амжиж хотоос гарч чадаагүй бөгөөд улс даяар зам хаасныг мэдээгүй байгаа юм. Тээврийн цагдаагийн албан хаагчдын өгч буй мэдээллээр хотоос гарах гэсэн иргэд орон нутаг руу гарахдаа "яаралтай шалтгаантай" гэсэн онцгой комиссын бичиг, зөвшөөрөл авч гарахыг анхааруулж байгаа юм.
Харин нийслэл хот руу орох хөдөлгөөн өнөөдөр /2020.03.10/ 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.