Дэлхийн нийтэд 113,000 гаруй хүн халдварлаж, 4,000 гаруй хүн нас барж, нийт халдварлагсдын тэн хагасаас илүү нь эдгээд буй Ковид-19 коронавирусийн халдвар тээгч Франц улсын иргэн Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан дэлхий дахинд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэдэд өгч буй зарим зөвлөмжөөс хүргэж байна.
*Юун түрүүнд та гараа тогтмол угаах шаардлагатай ба ингэхдээ 20 секундын турш савандаж хөөсрүүлэх, аль эсвэл гар ариутгагчаар тогтмол цэвэрлэхийг уриалж байна.
*Та найтаах болох ханиалгахдаа амны цаас заавал хэрэглэж, хэрэглэсэн цаасаа даруй хогийн саванд хаяж байхыг зөвлөж байна. Хэрэв танд амны цаас байхгүй бол ханцуйгаа ашиглаж ханиах найтаах үедээ ам, хамраа дараарай.
*Угааж, ариутгаагүй гараараа нүүрний эргэн тойронд, тэр тусмаа нүд, амандаа хүрэхгүй байх.
*Биеийн байдал нь сайнгүй байгаа хүмүүстэй аль болох ойртохгүй байх, ойроос харьцахгүй байхыг анхааруулж байна.
Илрэх шинж тэмдэг: Хэрэв танд халуурах, шалтгаангүйгээр ядрах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, булчин чилж өвдөх шинж тэмдэг байвал вирусийн халдвар авсан байж болзошгүй тул өөрийгөө тусгаарлан холбогдох газруудад заавал мэдэгдээрэй!
Эх сурвалж: ВВС