СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистан улс хоёр Ерөнхийлөгчтэй болох уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Афганистан улсад өнгөрсөн есдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр нэр дэвшигч тус бүртээ ялалт байгуулсан хэмээн тэмдэглээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэд хоёул төрийн тэргүүний тангараг өргөх ёслол зохион байгуулна хэмээн мэдээлж урилгаа тараажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатанд өрсөлдөж ялалтаа зарласан Абдулла Абдулла хэрэв өнөөгийн төрийн тэргүүн Ашраф Гани түүний саналыг дэмжвэл тангараг өргөх ёслолоо хойшлуулж болно хэмээн мэдэгдээд байна. Гэвч .

Өнгөрсөн жилийн сонгуулиар Афганистаны сонгуулийн хороо 2014 оноос хойш төрийн эрх барьж буй Ерөнхийлөгч Ашраф Ганиг дахин ялалт байгуулсан хэмээн зарласан боловч түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла эсэргүүцсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Абдулла өөрийгөө шинэ төрийн тэргүүн хэмээн зарласан боловч өнөөдөр болох ёстой тангараг өргөх ёслолоо хойшлуулахаар арга хэмжээгээ цуцалж байгаа бол Ганигийн тангараг өргөх ёслолд оролцох зочид хэдий нь иржээ.

Ард иргэдийн зүгээс нэг улсад хоёр төрийн тэргүүн байх учиргүй хэмээн ундууцлаа илэрхийлж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.