Италийн Кастелветро тосгоны оршин суугчид өнгөрсөн долоо хоногт цэвэр усны цоргоор нь улаан дарс урсаж гоожсон тухай мэдээлжээ. Дарсны үйлдвэрт алдаа гарснаас болж лонхонд савлахад бэлэн болсон байсан 1,000 литр улаан дарс цэвэр усны хоолой руу урссан байна.
Улмаар тосгоны 20 айлын цэвэр усны цоргоноос гурван цагийн турш улаан дарс гоожжээ. Орон нутгийн захиргааны мэдээлснээр цоргоноос дарс гоожих нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэлгүй болохыг онцолсон байна.
Кантина Сэттэкани дарсны үйлдвэр угаасан лонхнуудад дарсаа юүлэх гэж байгаад буруу хавхлагийг нээснээс ийм явдал тохиолджээ. Тиймээс тосгоны брэнд болсон Ламбруско Грапсаросса дарс лонхонд биш айлуудын ундны устай холилдон урссан байна.
Эх сурвалж: CNN