АНУ-ын Айова мужид ханиадны вирусээс болж харах чадвараа бүрэн алдаад байсан дөрвөн настай охин гэнэт хараа орсон гайхамшигтай үйл явдал тохиожээ. Охин хүнд ханиаднаас болж бараг амьсгал хураасан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж азаар амьд үлдсэн боловч хараагаа алдсан байна.
Жэйд ДэЛусиа охин эмнэлгээс гараад хэдэн долоо хоногийн дараа гэнэт хараа оржээ. Түүний гэр бүлийнхний ярьснаар хэн нэгэн угаалгын өрөөнд Жэйд шиг юм тэмтэрч шалгалгүй алхалж эхлэхэд анхандаа охиноо хараа орсон гэж бодоогүй байна. Гэвч бяцхан охин урьдынх шигээ юм тэмтчиж бүдрэлгүй алхаж байхыг хараад ихэд гайхжээ.
Бяцхан охин зул сарын өмнөхөн ханиадны хүчтэй вирусээр халдварлаж өндөр халуурсан байна. Эцэг эх нь түүнийг эмнэлэгт аваачихад охин таталт өгч Айовагийн хүүхдийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгджээ. Зул сарын баярын өдөр охины эмч түүний биед халдварласан ханиадны вирус тархийг нь гэмтээсэн тул дахин сэргэхгүй байж магадгүй гэж анхааруулсан байна.
Удалгүй ид шидийн гэмээр үйл явдал тохиолдож шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр Жэйд нүдээ нээжээ. Охин маш азтай тохиолдлоор амьд гарсан ч харах чадвараа алдсан байв. Эмч нар түүнийг хараа орж дахин гэрэлт ертөнцийг тольдон харна гэдэгт итгэлгүй үлджээ. Тархины эмгэг гажигтай гэсэн оноштой охин хараа орно гэсэн итгэл найдваргүй байсан ч ийнхүү ховор тохиолдлоор дахин бүгдийг харж чаддаг болсон байна. Дөрөвхөн настай хэдий ч асар их зориг, тэвчээр гаргаж бууж өгөөгүй тул эцэг нь эх нь ч мөн охиныхоо төлөө бууж өгөлгүй, итгэл найдвар тээсээр байсан хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN