"Эрдэнэт ард түмний өмч" хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай Эрдэнэтийн 49 хувь, овоолгын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
"Эрдэнэт үйлдвэр"-т онц дэглэм тогтоосон хугацаа дууслаа. Энэ хугацаанд "Монголын зэс"-ийн томилгоотой есөн албан тушаалтныг чөлөөлснөөс өөр шийдвэртэй арга хэмжээг хариуцсан сайд Л.Оюун-Эрдэнэ авч хэрэгжүүлсэнгүй. Тиймээс ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, УИХ-ын чуулганаас тогтоол гаргаж 49 хувийн өмчлөлийг шийдвэрлэх ёстой гэж шаардаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хугацаанд ашигласан хүдрээс үүсэн бий болсон хаягдал шороо буюу үүсмэл овоолго арав гаруй байна. Эдгээр шороон овоолгуудыг орон нутгийн мэдэлд өгөх нь зүйтэй. Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олгох хэрэгтэй. Эрдэнэтийн иргэд ногдол ашгаа авахын тулд олон жил тэмцэж, хүлээж гарын үсгээ хүртэл цуглуулсан байдаг гэлээ.