СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

17 жил үерхсэн сайн найзууд төрсөн эгч дүүс гэдгээ мэджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Филадельфи мужид Эшли Томас, Латояа Вимберли нар 2004 онд төрсөн өдрийн үдэшлэг дээр анх танилцаж байжээ. Тэр үед бяцхан охид хоёулангийнх нь сүүн шүд солигдох гээд унасан төдийгүй хацрын шанаа, хөлийн хэмжээ гутлын размер нь хүртэл ижилхэн байсан тул нэгэндээ татагджээ. Анх танилцсан цагаасаа хойш нэг ч өдөр утсаар ярилгүй өнгөрсөн удаа байхгүй бөгөөд тэдний сонирхол, зан ааш хачин жигтэй нийцсээр 17 жил үй зайгүй үерхэж нөхөрлөсөн байна.

Сайн найзууд энэ жилийн хоёрдугаар сард биологийн эгч дүүс болохоо мэджээ. Цавуугаар наасан мэт дотно нөхөрлөж, алхам ч холдож байгаагүй найзуудын нэг 29 настай Вимберли нэгдүгээр сард сүй тавьж баяраа тэмдэглэн үдэшлэг зохион байгуулсан байна. Түүний сайн найз 31 настай Томас баярын үдэшлэгт оролцсон хүндтэй зочдын нэг байсан бөгөөд Вимберлигийн аавтай авахуулсан зургаа Facebook цахим сүлжээнд нийтэлжээ. Энэ үед Томасын ээжийнх нь найз зургийг хараад бүгдийг ойлгосон байна. Учир нь Томасын эцэг бол Вимберлигийн аав Кеннет Вимберли ажээ.

Эшли Томасын ээж Латоя Вимберлигийн аав Кеннет нар залуу байхдаа богино хугацаанд дотно харилцаатай, дурлалт хосууд байжээ. Томас төрсөн эцгээ мэддэггүй учир Кеннет байх магадлалтай гэж үзсэн тул сайн найзууд ДНХ-ийн шинжилгээ өгчээ. Удалгүй шинжилгээний хариу гарч сайн найзууд нэг эцгийн хүүхдүүд болохыг баталсан байна.

Томасыг өсгөсөн аав түүний төрсөн эцэг биш гэдгийг ээж нь огт хэлэлгүй байсаар 11 жилийн өмнө таалал төгсчээ. Биологийн эцэгтэйгээ холбоотой олон зүйлийг асууж мэдмээр байвч тэдгээр асуултууд хариугаа хэзээ ч авч чадахгүй хэмээн Эшли Томас ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.