Австрийн Альпийн нуруунд өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр тусдаа цасны нуранги үүсч, багадаа зургаан хүн дарагдаж амиа алдсаныг цагдаагийн газраас мэдээлжээ. Амиа алдсан хүмүүс гадны жуулчид байсан ба тав нь Чех улсын иргэд байсан хэмээн эх сурвалжид дурдсан байна.
Жуулчид Салцбургээс 80 км-т байдаг Дачштейн уулархаг нутагт цанаар гулгах аялалд явж байжээ. Аяллын үеэр 2,800 метрийн өндрөөс цас нуржээ.
Түүнчлэн өмнөд нутгийн Каринтиа мужид цас нурж, 33 настай цагдаагийн ажилтан дарагдаж амиа алдсан байна. Цасны нурангид дарагдсан иргэдийг эрж хайх, аврах ажилд долоон нисдэг тэрэг тусалж амьд үлдсэн 100 хүнийг аюулгүй газарт зөөжээ.
Эх сурвалж: ВВС