Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн өчигдөр албан ёсоор эхэллээ.
75 жилийн дараа дахин үзэгчгүй танхимд явагдаж буй Хару башёгийн эхний өдөр аваргууд эхний даваануудаа авлаа. Их аварга Хакухо М.Даваажаргал Комүсүби Эндог, Какүрюү М.Ананд аварга маэгашира 1-ээс барилдаж буй Дайейшог, Тамаваши Мөнх-Оргил Шоохозаныг тус тус давлаа. Харин дээд зиндаанд барилдаж буй Азумарюү С.Тодбилэг, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар эхний өдөр өвдөг шороодлоо.