СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйнд сөнөсөн МН17 онгоцны осолд буруутай 4 этгээдийг шүүнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Украйн улсын нутаг дэвсгэрт 2014 онд унаж 298 хүн амиа алдсан Малайзын нислэгийн компанийн МН17 онгоцны ослын хэрэгт буруутай гэх дөрвөн этгээдийн шүүх хурал өнөөдөр Нидерланд улсад эхлэх гэж байна. Боинг-777 загварын онгоц Оросын дэмжлэгтэй босогчид хяналтаа тогтоогоод байсан Украйны зүүн нутагт унаж осолдсон билээ.

Мөрдөгчид ослыг шалган Оросын цэргийн баазад үйлдвэрлэгдсэн Бук пуужингийн системээр харваж сөнөөснийг баталсан юм. . ОХУ-ын гурав, Украйны нэг иргэнийг Нидерландийн шүүхээр хэлэлцэнэ.

МН17 онгоц осолдож олон улсын 298 иргэн нас барах үед ОХУ-ын Засгийн газрыг буруутгаж байсан ч Москва хэрэгт холбогдолгүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэргийг нууц байлгах даалгавар авсан 13 гэрч бий ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.