СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хууль бусаар 279-451 мянган төгрөгөөр нэмсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2020.03.09) мэдээлэл хийж 

Түүнийг ийм тогтоолын төсөл өргөн барих талаар Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд өнгөрөгч долоо хоногт мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж байна. Одоогоор уг төслөө Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж.

УИХ-аас 2019 онд “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах 73 дугаар тогтоол баталж, 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. 

АН-ынхны хувьд Тавантолгойн 30 хувийг гадныханд тэрбум доллараар зарах нь байж болохгүй асуудал бөгөөд 209 жил ажиллах уг ордоо 209 жил ажиллуулаад 209 тэрбумыг олох нь илүү ашигтай хэмээн үзээд байгаа билээ. 

Мөн тэрээр тогтоолын төслөөс гадна эрх баригчдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа онцоллоо. Учир нь 2020 оны 2-р сарын 19-ний Засгийн газрын 75-р тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг эсэргүүцэж байгаа ажээ. Дэлхийн 100 орчим улсад коронавирусийн халдвар тархаж эмч, багш, онцгой байдлын ажилтнууд өндөр ачаалалтай ажиллаж байхад тэдний цалинг нэмэгдүүлэхгүй атал төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмсэн нь Үндсэн хуулийн үл ялгаварлах зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмсэн тогтоолоо цуцалж, шуурхай нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна гэсэн юм.

-Таныг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна?
-Сонгууль дөхсөн үед улс төр хийж байна. Одоогоор намайг яллагдагчаар татсан ямар нэгэн мэдэгдэл, бичиг сачиг ирээгүй. Ирэх ч шалтгаан, нөхцөл байхгүй. Гэмт хэрэгт холбогдуулах баримтаа гаргаад ир л дээ. Тэгвэл би шалгуулахад бэлэн...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.