Нийслэлийн ОБГ, НМХГ, НЭМГ, Захирагчийн ажлын алба, НЦУГ-ын удирдлагууд Ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд хэрхэн явуулж байгаа талаараа тайлагнав.
НЗД-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш 4 000 гаруй чиглэлд 21 мянган албан хаагч урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж, 60 136 зөрчил илрүүлжээ. Нийслэлийн найман пост дээр хоёрдугаар сарын 7-ноос хойш 100-200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
НМХГ-ын дарга Эрдэнэчимэг:
-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 5 631 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Аж ахуйн нэгжүүдийн 80-90 хувь нь тогтоол шийдвэрээ хэрэгжүүлж ажиллаж байгаа бол зарим газар хууль зөрчин ажилласан. Дээрх газруудад Зөрчлийн хуулиар торгож, таван аж ахуйн нэгжийн согтууруулах ундааны зөвшөөрлийг цуцалсан. 8 257 аж ахуйн нэгжийг бүрэн ариутгасан.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн 168 аж ахуйн нэгжийг торгосон. Үүнээс цахим тоглоомын газрууд удаа дараа захирамжийг зөрчиж байгаа гэв.
Нийслэлийн хэмжээнд 147 хорооны 279 цэгээр 12 мянган тонн мах худалдаалахаар болж байна. Нэг цэгт өдөрт 260 кг нөөцийн мах худалдаална. Нөөцийн махыг 2-3 кг-аар савласан бөгөөд нэг иргэнд 6кг-аас илүү мах олгохгүй.
Танилц: Нөөцийн махыг борлуулах 279 цэгийн байршил /энд дарна уу/