СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-19: Италид хоногийн дотор 1,500 орчим тохиолдол илэрч, 133 хүн нас барлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ковид-19 коронавирусийн халдварын голомтоор БНХАУ-аас гадна Өмнөд Солонгос улс хоёрдугаарт бичигдэж байгаа бол Итали улс гуравдугаарт орж байна. э.

Коронавирусийн халдварын тохиолдол олноор нэмэгдсэн нь өнгөрсөн ням гарагт халдварын илрүүлгийг эрчимтэй хэрэгжүүлж, олон сая иргэнийг сорил шинжилгээнд хамруулж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Итали улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Ломбарди болон бусад 14 мужийн 16 сая оршин суугч иргэдийг тусгаарлах шинэ дүрмийн дагуу аяллын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болжээ.

Тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте улсын хэмжээнд сургууль, бялдаржуулах төв, музей, шөнийн цэнгээний газрууд, хүний хөл ихтэй өргөн чөлөөнүүдийг  хаах шийдвэрийг гаргасан. Хөл хорио, хязгаарлалт дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ. . Ломбарди мужид эмнэлэг хүрэлцээгүй байгаагаас өвчтөнүүдийг корридорт хэвтүүлэн эмчилж байна.

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол 110,000-д хүрч, 3,800 гаруй хүн нас баржээ. Халдварлагсдын тэн хагасаас илүү нь эдгэсэн байна. Өмнөд Солонгос улсад 7,400, Иран улсад 6,550 хүн вирусийн халдвар авсныг тогтоожээ. Түүнчлэн Европын Франц, Герман улсуудад халдварын 1,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-д 470, Испани улсад 589 тохиолдол илэрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Албани, Болгар, Колумб, Коста Рика, Мальдив, Мальта, Парагвай улсуудад вирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн зуу гаруй улсад тархаад байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.