СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-09

“Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид нийт 288 сая төгрөгийн хандив өргөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улсын онцгой комисст “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө.

Тухайлбал .

Тэрээр шинэ коронавирусын халдвараас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх хүнд хүчир ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, төрийн албан хаагчид, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархаж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын сэтгэлийн үгийг дамжууллаа.

Түүнчлэн “COVID-19" шинэ коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Орхон аймгийн Онцгой комисст цалингаасаа 50 сая төгрөг мөн БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөгийг тус тус хандивлаж байна гэлээ. Монгол Улсын төрийн бодлого, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, авч буй арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон цаашид бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

И.Чинтогтох

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.