СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэльд аяга кофе нэг сая боливар хүрэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тус улсад одоогоор аяга кофе нэг сая боливарт хүрээд байгаа аж. Түүнчлэн цагдаа, багш, эрүүл мэндийн салбарын ажилтнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрээр нэмсэн аж.

Венесуэльд өнгөрсөн онд үнийн өсөлт 7374.4 хувьд хүрсэн тухай Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн хороо нэгдүгээр сарын дундуур мэдэгдсэн юм. Венесуэль Улс сүүлийн жилүүдэд гипер инфляц, үндэсний валютын ханшийн уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4.8 сая орчим хүн орхин явжээ.

https://mises.org/power-market/cup-coffee-venezuela-now-costs-1-million-bolivars

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.