Өмнөд Солонгос улсын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр өнөөдөр өглөө Умард Солонгос гурван ч пуужин харваж туршилт хийжээ. Умард Солонгос улс өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр гурван сар гаруй хугацаанд завсарласны эцэст ойрын зайн хоёр пуужингийн туршилт хийсэн юм.
Тэгвэл энэ удаад долоо хоногийн хугацаанд хоёр дахиа туршилтаа үргэлжлүүллээ. Умард Солонгосын Хамгён мужийн Сондокийн бүс нутгаас өнөөдөр өглөө үл мэдэгдэх гурван пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдээлж байна. Сондок нь Умардын нисэх хүчний гол байрлалуудын нэг бөгөөд өнгөрсөн жил эндээс пуужин харваж байжээ.
АНУ-ын эрх баригчид Японы зүүн эргийн тэнгист пуужин харвасны дараа ажиглалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг өгчээ. Өнгөрсөн долоо хоногт ойрын зайн пуужингийн туршилтыг Өмнөд Солонгосын Засгийн газар хурцаар шүүмжлэн буруутгасныг удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон дайрдаг нохой шиг бүдүүлэг үйлдэл гаргасан хэмээн шүүмжлэн албан ёсны байр сууриаа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: CNN