Монгол улсын Засгийн газар, Телевизүүдийн холбоотой хамтран үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа. Уг уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдах боломжтой юм.
Хэдийгээр Үндэсний цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлүүдийг дэмжих зорилготой юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” хэмээв.
Ер нь цаашид монгол хүн гэдгээ мэдэрч, үндэсний өв соёл, түүх барахлаа мэдэрч, эх оронч сэтгэлгээгтэй болоход дэмжлэг болохуйц соён гэгээрүүлэх ажлыг Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.