СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Садар самуун агуулга бүхий бичлэг зарна гэж 32 иргэнийг залилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

П.Мөнхцэцэг: Цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй гэж итгүүлэн, бага насны хоёр хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулсан

Баянзүрх дүүргийн прокурорын газрынхан удааширсан, ээдрээ төвөгтэй, олон яллагдагчтай болон олон үйлдэлтэй, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа гэнэ. Үүний үр дүнд 52 хүнд холбогдох 23 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Тус дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор П.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг голчлон бүртгэгдэж байна вэ?

-Сүүлийн үед дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг буурахгүй байна. Дүүргийн прокурорын газраас эдгээр хэргийг энэ оны эхний хоёрд багтаан шуурхай шийдвэрлэж дуусгах арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, 2017-2019 оны хооронд Япон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулна, Хотын захиргаанаас ядуу өрхөд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох орон сууцанд хамруулж өгнө, банкнаас зээл гаргуулж өгнө, барилга барих газар олж өгнө гэх зэргээр 107 иргэнийг залилсан хэрэг гарсныг дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Мөн 2019 онд садар самуун агуулга бүхий бичлэг зарна, дүрстэй дуудлага хийнэ гэж 32 иргэнийг залилсан, 2016-2017 онд согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно гэж бүлэглэн 14 удаагийн үйлдлээр дэлгүүрийн түрээслэгч нарыг залилсан, 2018-2019 онд БНСУ-ын виз гаргана, 2016-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 461 дүгээр ангид ажилд оруулж өгнө, шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг авч өгнө гэсэн 24 удаагийн үйлдэлтэй залилангийн хэргүүдийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

-Хүний аминд халдсан хэд хэдэн ноцтой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан дараах хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

одруулбал,

-2019 онд үйлдэгдсэн насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй иргэнийг зодож, онц харгис хэрцгийгээр алсан А.М-д,

-2016 онд уурын зууханд галчаар ажиллаж байсан хүнийг зодож санаатайгаар алсан Б.А, Н.В нарт,

-2018 оны арванхоёрдугаар сард, 2019 оны нэгдүгээр сард хоёр хүнийг санаатайгаар алсан, иргэдийн оффис, зоорь, агуулахад хууль бусаар нэвтрэн, их хэмжээний хохирол учруулсан Б.А-д холбогдох хэрэг,

- 2019 оны аравдугаар сард эхнэрээ зодож, онц харгис хэрцгийгээр амь насыг хөнөөсөн Ж.Ч-д,

- 2014-2018 онд эхнэрээ эрхшээлдээ байлгаж, байнга хүчирхийлэн зодож, айлган сүрдүүлж байсны улмаас 2018 оны дөрөвдүгээр сард амиа хорлоход хүргэсэн Т.Э-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа. Ийм төрлийн хэргийн шийдвэрлэлт удаашралтай байдаг нь ажиглагддаг?

-Дүүргийн прокурорын газраас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн шийдвэрлэлтэд онцгой анхаарч байна. Оны эхний хоёр сарын байдлаар 14 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хоёр хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны хоёр хүүхдийг хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмдсэн. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял ногдуулсан. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж, амиа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Э.Цэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.