Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн башёгийн онцлог нь 75 жилийн дараа дахин үзэгчгүй танхимд явагдаж байгаа юм. Шалтгаан нь дэлхий нийтийг айдаст автуулаад буй корона вирус.
Япон улсын засгийн газрын зүгээс Япон улсад хурдацтай тархаж буй шинэ төрлийн вирусийн эсрэг авч буй арга хэмжээний нэг нь ойрын өдрүүдэд төрөл бүрийн спортын арга хэмжээг цуцлах чиглэл өгөөд байгаа юм. Харин сумо бөхийн башёг цуцлахгүйгээр үзэгчгүй башёд явуулах шийдвэр гаргасан байна.
Хару башёд Монгол аваргуудаараа манлайлуулсан манай 22 сүмоч таван зиндаанд барилдана.
Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал Комүсүби Эндотой барилдах бол Какүрюү М.Ананд аварга маэгашира 1-ээс барилдаж буй Дайейшотой барилдах оноолттой байна. Харин энэ башёд озеки цолтойгоор зодоглож буй ганц бөх болох Такакейшо экс озэкеи Такаясүтэй барилдана.