СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Formula 1”-ийн өв залгамжлагчийн гэрийг ээж, хүү 2 тоножээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

“Formula 1” уралдааны чинээлэг өв залгамжлагч Тамара Эклестөүний гэрт хулгай орж, түүний олон арван сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл алдагдсан тухай мэдээлсэн билээ. Уг хэргийг мөрдөн шалгаж Лондон хотын цагдаагийн газраас Кенсингтон дахь тансаг харшийг дээрэмдсэн этгээдүүд нь ээж, хүү хоёр болохыг тогтоосон байна.

Тэд. Орон байрны хулгай дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан байна. Олон тооны үнэт эдлэл, ховор нандин цуглуулга тухайн үед алдагджээ.

Загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй “Formula 1”-ийн гүйцэтгэх захирал Берни Эклестөүний охин Тамара тухайн үед гэрт нь хулгай орсныг батлан мэдэгдэж байжээ. T. Гэмт этгээдүүд харшид орж, унтлагын өрөөнд байсан үнэт эдлэлүүдийг хулгайлахад цаг орчмын хугацаа зарцуулсан байна. Тамара нөхрийн хамт зул сарын баярын амралтаа өнгөрөөхөөр Лондоноос яваад эзгүй байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.