Зургаан настай Э.Энххүслэн охин өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нүд нь хөдөлдөг мөнгөний гахайгаа /200 мянган төгрөгийг/ гардуулан өглөө.
Тэрбээр “Та нар сайн гараа угаагаарай. Та нар сайн маскаа зүүгээрэй. Та нар сайн гэр орноо цэвэрлээрэй. Баярлалаа” хэмээв.
Мөн уг цуглуулсан мөнгөөр аав, ээж хоёр машин авахыг хүсэж байсан. Гэхдээ намайг нэг удаа авахыг зөвшөөрсөн. Энэ 200 мянган төгрөгөө ээж, аав хоёроос аваад хийсэн. Дахиад гахай аваад мөнгө цуглуулах тул би энэ гахайгаа авахгүй гэсэн юм. Тэрбээр том болоод эмч болно гэсэн юм.
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сэтгэлийн хандиваа өргөж байгаа билээ.