Энэ өдрүүдэд Иордан улсын Амман хотноо Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээн зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар манай 10 боксчин эхний тулаануудаа хийж долоон боксчин маань өрсөлдөгчдөө илт давуугаар ялаад байна.
Өчигдөр манай дөрвөн боксчин хүч үзлээ.
- Эмэгтэйчүүдийн -69 кг жинд У.Шинэцэцэг Шинэ Зиландын боксчинг 3:2 харьцаагаар ялж цааш тулалдахаар боллоо.
- Эмэгтэйчүүдийн -75 кг жинд М.Мягмаржаргал Тайванийн боксчинг 5:0 харьцаагаар илт илүүрхэн яллаа.
- Эрэгтэйчүүдийн -91 кг жинд С.Эрдэнэбаяр Тажикстаны боксчинтой тулалдан харамсалтай нь ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт жиндээ 2-т эрэмбэлэгдэж буй залуучуудын олимп, дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн ази тивийн мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны А.Зуссупов тулалдах явцдаа хөмсөг нь задарч эмчийн үзлэгээр цааш тулалдах боломжгүй боллоо.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах, эмэгтэйчүүдийн -51 кг жинд Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар нар тулалдах хуваарьтай байна.
Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
tsendbaatar mundag shv chi chadnaa
Amjilt