Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний худалдаачин Их Британи улсын хилээр нэн ховор төрлийн 53 сая фунт стерлингийн өртөг бүхий могой загаснуудыг хууль бусаар нэвтрүүлжээ. 67 настай Гилберт Куд Лондоноос Хонконг руу могой загаснуудыг амьдаар нь хөлдүү загасан доор нууж 2015-2017 оны хооронд зөөсөн хэмээн ял тулгасан байна. Түүнд хоёр жилийн хорих ялыг Лондоны шүүх оноожээ.
Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд Хийтрөу нисэх буудлаас 200 кг шилэн могой загасыг илрүүлснээр хэргийг шалгаж эхэлсэн байна. Их Британи улсад шилэн могой загасыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй анчид агнах эрхтэй байдаг ажээ.
Эх сурвалж: ВВС