АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлын албаны дарга Мик Мулванейг сэлгэж Умард Каролинагийн эрх баригч Марк Мийдөвсийг оронд нь томилохоор болжээ. Мик Мулванейг Ерөнхийлөгч Умард Ирланд дахь АНУ-ын тусгай элч төлөөлөгчөөр илгээхээр болсон байна. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа Мулванейг огцруулах тухай цуу үг бол худал, бид сайн харилцаатай байгаа хэмээн мэдэгджээ. Гэвч эх сурвалжид дурдсанаар тэрээр Цагаан ордонд байх хугацаандаа төрийн тэргүүний ойрын хүрээлэлд багтаж байгаагүй гэжээ.
Эх сурвалж: ВВС