СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали улсад коронавирусээр 200 хүн нас барлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа орнуудад Хятадаас гадна Өмнөд Солонгос, Иран, Итали улсууд багтаж байна. Итали улсад халдварын тохиолдол илэрснээс хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн нас барсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ.

Өнгөрсөн шөнө Итали улсад 49 хүн нас барснаар коронавирусийн халдвараар нийт 200 иргэн нас барлаа. Мөн халдварын тохиолдол 4,600 болж нэмэгджээ. Италийн эрүүл мэндийн газраас вирусийн улмаас нас барсан иргэдийн дундаж нас 81 байсан гэж мэдээлжээ. .

Түүнчлэн Италийн Засгийн газар улс оронд тархсан коронавирусээр халдварлагсдын 4,25 хувь нь нас барсан болохыг мэдээлжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын тооцооллоос хамгийн олон хүн нас барж буй тохиолдол юм. Тус улс дэлхийн хамгийн өндөр наслалттай ард түмэнтэй орнуудын нэг тул нас баралтын тохиолдол өндөр байгаа гэж эх сурвалжид дурджээ.

Италийн эрх баригчид бүх сургуулиудыг 10 хоногийн хугацаанд хааж, спортын томоохон арга хэмжээнүүдийг хаалттай хаалганы цаана үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.