СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын хөрөнгийн биржийн ханш 9 хувиар буурчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Манай орны урд хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн тархалт улам нэмэгдсээр байгаа нь хөрөнгийн биржид нөлөөлж хувьцааны ханш бараг есөн хувиар унасан байгааг мэдээлж байна.

Дорнын он тооллоор цагаан сарын баяраа хийсний дараа нээгдсэн хөрөнгийн бирж дээр Шанхай Композит индекс есөн хувиар доогуур эхэлсэн бөгөөд бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч огцом буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. .

Хятадын төв банкнаас банк санхүүгийн тогтолцоог хямралд оруулахгүйн тулд энэ долоо хоногийн турш бэлэн мөнгөний эргэлтийг сайжруулахаар төлөвлөжээ. Цаашлаад шинэ коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт ч нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал Америкийн хөрөнгийн бирж дээр S&P 500 индекс өнгөрсөн  оны 10 дугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлтдээ хүрчээ.

Гэхдээ эдийн засгийн шинжээчид 360 гаруй хүн амиа алдаж, 17,000 гаруй хүн халдварласан коронавирусийн улмаас эдийн засгийн өсөлт удаашрах нь урт хугацааны биш, богино хугацааны үзэгдэл гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.