СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-06

Нийт нутгаар хүйтний эрч чангарах ч мөс цөмрөх аюултай хэвээр байгааг анхааруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Энэ амралтын өдрүүдэд буюу бямба гараг /гуравдугаар сарын 7-нд/-т баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ням гарагт /гуравдугаар сарын 08-нд/ ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Ийм зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарт хандаж анхааруулга өглөө. Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлага иржээ. Манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна гэж мэдээллээ. 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.