Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2017-2019 онд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэртэй 3,2 сая доллар/8,8 тэрбум/ төсөл хэрэгжсэн билээ. Гэвч энэхүү төслийн зарцуулалт нь үндсэн зорилгоосоо хазайсан, нутгийн иргэдэд ямар ч үр шимээ өгөөгүй төсөл болж өнгөрсөн байна.
Уг төслийн төсвийн зарцуулалт дээр “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас хяналт тавьж, шилэн данс дээрх зарцуулалтыг хянасан байна. Ингэхэд маш олон үрлэгэн зарлагууд гаргасныг тогтоожээ.
Тухайлбал, нийт төсвийн тал хувь нь буюу 3,9 тэрбумыг томилолт, тээврийн зардал, эд хогшил, ахуйн зүйлст зарцуулагджээ.
Улмаар аймгийн удирдлага бүхий 20 гаруй хүн нэг суманд болсон баяр наадамд очихдоо нэг өдөрт 4 сая төгрөгөөр хооллсон байх ажээ.
Дээрхтэй холбоотой дэлгэрнгүй ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.